Хаяг
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 17 давхар
Утасны дугаар
+976 76007779, 99099435
Имэйл хаяг
faceglobal.mongolia@gmail.com
Бусад холбоосууд
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ‘’FACE Global’’ ХХК ЭЗЭМШИНЭ. 2024 ОН
1 хоногын өмнө
МЗЭХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Бямбахорлоо томилогдлоо

МЗЭХ-ны Ерөнхийлөгч, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох нь МЗЭХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ МЗЭХ-ны Удирдах зөвлөлд уламжилсаныг УЗ-ийн 2021 оны 09 дугаар сарын 06-ний өдрийн хурлаар хэлэлцэж, МЗЭХ-ны Ерөнхийлөгч, доктор Д.Баттогтохыг үүрэгт ажлаас чөлөөлж, СЭЗИС-ийн Эдийн засаг, санхүү хариуцсан проректор, доктор Сүхбаатар овогтой Бямбахорлоог 2021 оны 09 дүгээр сарын 06-ний өдрөөс МЗЭХ-ны Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар шийдвэрлэлээ.

МЗЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг хүлээлцүүлэх ажлын зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн 2021 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр ажиллаж, МЗЭХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бямбахорлоод Холбооны тамгыг хүлээлгэн өгч, Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс түүнд амжилт хүслээ.
МЗЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг хүлээлцүүлэх ажлын зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн 2021 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр ажиллаж, МЗЭХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бямбахорлоод Холбооны тамгыг хүлээлгэн өгч, Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс түүнд амжилт хүслээ.МЗЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг хүлээлцүүлэх ажлын зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн 2021 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр ажиллаж, МЗЭХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бямбахорлоод Холбооны тамгыг хүлээлгэн өгч, Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс түүнд амжилт хүслээ.
2015-2021 оны хугацаанд МЗЭХ-ны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, манлайлан ажиллахдаа олон шинэ ажлыг санаачилж, амжилт, дэвшилийг авчирсан доктор Д.Баттогтох танд МЗЭХ-ны бүх гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, таны цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.
МЗЭХ-ны Удирдах зөвлөл