
Бидний тухай
Нүүр
Бидний тухай
Хаяг
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 17 давхар
Утасны дугаар
+976 76007779, 99099435
Имэйл хаяг
faceglobal.mongolia@gmail.com
Бусад холбоосууд
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ‘’FACE Global’’ ХХК ЭЗЭМШИНЭ. 2024 ОН
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

С. Бямбахорол
Фасе Глобал ХХК (Face Global LLС)-ийн Гүйцэтгэх захирал
Эрхэм үйлчлүүлэгчид, салбарын зорилго нэгт аж ахуй нэгжүүд, хамтын ажиллагаа бүхий байгууллагуудад “Фасе Глобал ХХК” (Face Global LLC)-ийн нийт хамт олныг төлөөлөн мэндчилж байна.
Бид үүсгэн байгуулагдснаас хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарт түүчээлэн ажиллаж буй улсын болон хувийн клиникүүдэд санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлж, тэдгээрийн өртгийн тооцоолол, шинжилгээ, стратеги, бизнес төлөвлөгөө зэргийг боловсруулан ажилласаар өдгөө эрүүл мэндийн салбараас гадна боловсрол, эрчим хүч, түүхий эд, барилгын материал үйлдвэрлэл, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд салбар харгалзалгүй үйлчилгээ үзүүлсээр байна.
Манай байгууллагын боловсон хүчнүүдийн хувьд санхүүгийн салбарт 15-аас доошгүй жил тасралтгүй ажиллаж, санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, аудитын холбогдох сургалтуудыг салбартаа эрхлэн явуулдаг, академик мэдлэг, практик туршлага хосолсон чадварлаг залуус байдгаараа онцлогтой.
Түүнээс гадна бид өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрх, жендерийн тэгш байдал, байгаль орчин, нийгэм засаглал, тогтвортой байдлыг асуудлыг орхигдуулахгүй үргэлж ханган ажиллахыг эрмэлздэг билээ.
Өнөөг хүртэл бидэнтэй хамтран ажиллаж, санхүүгийн салбарыг хөгжилд хувь нэмрээ оруулсан харилцагч та бүхэндээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.
Бид таны санхүүгийн нүүр царайг тодотгож, үнэн бодит тооцоо, судалгаанд суурилсан стратеги төлөвлөлтийг боловсруулахад бүрэн дэмжлэг үзүүлэх болно.
Алсын хараа
Олон улсад тэргүүлэх аж ахуй нэгжийн нэг болох хүлээн зөвшөөрөгдсөн санхүү, хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ бүхий Монгол Улсын тэргүүлэх байгууллагын нэг болох.




Эрхэм зорилго
Үйлчлүүлэгчдийнхээ гүйцэтгэлийг мэдэгдэхүйц сайжруулан, өрсөлдөх чадварыг эрчимтэйгээр нэмэгдүүлж, үнэ цэнэтэй мэдээллээр хангах
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗАРЧИМ
Бид ажилтан төвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй, татварын мэргэшсэн зөвлөх, аудитор, олон улсын санхүүгийн шинжээч (CFA)-ийн эрх бүхий боловсон хүчнүүд таны санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах болно.
Үйлчлүүлэгчдээ сорилтыг даван туулахад нь үнэ цэнэтэй мэдээлэл, зөвөлгөөгөөр тасралтгүй хангагч байгууллага байна.


Бидний уриа
Таны санхүүгийн нүүр царайг тодотгоно.
ХУУЛЬ ДЭЭДЛЭХ
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиуд, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг зах зээлд нийлүүлнэ.
ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭХ
Аливаа үйлчилгээг хүргэхдээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэх бөгөөд тухай бүрт үйлчлүүлэгчийн саналыг харгалзан ажиллана.
ХУГАЦААГ БАРИМТЛАХ
Гэрээгээр тохирсон хугацаанд зохих стандартад нийцсэн чанартай үр дүнг үйлчлүүлэгчид хүргүүлнэ.
Компанийн бүтэц, зохион байгуулалт
Санхүүгийн алба
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алба
Захиргаа, хүний нөөц, маркетингийн алба
Үндсэн үйл ажиллагааны албаа
Гүйцэтгэх захирал
Төлөөлөн удирдах зөвлөл
Шинжилгээ, тайлагнал
Зөвлөн туслах үйлчилгээ
Зөвлөн туслах үйлчилгээ

БИД
Байгууллагын бүтцийн бүхий л түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг ханган ажиллахын зэрэгцээ, байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлуудыг тэргүүн эгнээнд анхааран ажилладаг. Мөн бүтцийн үе шат бүрт инноваци, технологийн дэвшлийг ашиглахыг эрмэлзэн ажиллаж байна.