Бид боломжуудыг бий болгодог

Be Bold.

FACE Global

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 17 давхар

Утасны дугаар

+976 76007779, 99099435

Имэйл хаяг

faceglobal.mongolia@gmail.com

Бусад холбоосууд

Холбоо барих

Түгээмэл асуулт хариулт

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ‘’FACE Global’’ ХХК ЭЗЭМШИНЭ. 2024 ОН

Бид боломжуудыг бий болгодог

Be Bold.

FACE Global

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 17 давхар

Утасны дугаар

+976 76007779, 99099435

Имэйл хаяг

faceglobal.mongolia@gmail.com

Бусад холбоосууд

Холбоо барих

Түгээмэл асуулт хариулт

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ‘’FACE Global’’ ХХК ЭЗЭМШИНЭ. 2024 ОН

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Нүүр

Төсөл хөтөлбөр боловсруулах үйлчилгээ

ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани таны санаа, төлөвлөгөөг амжилттай хэрэгжих төсөл болгон хувиргахад туслах бөгөөд зөвлөгөө өгөх, төлөвлөгөө боловсруулах, баримт бичиг бэлтгэх, төслийн тайлан бичих, хэрэгжилт, хяналтын талаар сургалт зохион байгуулах үйлчилгээг үзүүлнэ.

Үйлчилгээний ангилал

ТӨСӨВ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ

Төсөв, төлөвлөгөө боловсруулах үйлчилгээ нь байгууллага, бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн зохицуулалт, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал үйлчилгээ юм.


БИЗНЕС ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ

Бизнес загвар боловсруулах үйлчилгээ нь байгууллагын бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай, тогтвортой болгоход чиглэсэн үйлчилгээ бөгөөд зах зээлийн судалгаа, бизнесийн стратегийн тодорхойлолт, орлогын урсгалын загварчлал, зардлын бүтэц зэрэг томоохон судалгаануудаас бүрддэг.

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ

Стратеги төлөвлөгөө боловсруулах үйлчилгээ нь байгууллагын урт хугацааны зорилго, чиглэлийг тодорхойлон, тэдгээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргахад чиглэсэн цогц үйлчилгээ бөгөөд гадаад болон дотоод орчны шинжилгээ, стратегийн хувилбаруудын үнэлгээ, санхүүгийн төлөлөлт, эрсдлийн үнэлгээ зэрэг судалгаануудаас бүрдэнэ.


ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ

Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах нь тухайн төсөл, хөтөлбөрийн хэрэгжих боломж, үр ашгийг үнэлж, санхүүгийн болон техник шийдлүүдийг тодорхойлдог чухал баримт бичиг бөгөөд Зах зээлийн судалгаа, Техникийн үнэлгээ, Байршлын үнэлгээ, Санхүүгийн шинжилгээ, Эрсдлийн үнэлгээ, Эдийн засгийн үнэлгээ, Хууль, эрх зүйн үнэлгээ, Тогтвортой байдлын үнэлгээ, Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, хяналт, үнэлгээ зэргээс бүрдэнэ.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ

Байгууллагын төсөл хөтөлбөр боловсруулах үйлчилгээ нь тухайн байгууллагын зорилго, стратегид нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны цогц үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

1

Шаардлага тодорхойлох

Байгууллагын хэрэгцээ, зорилго, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн шаардлагыг тодорхойлдог.

2

Судалгаа, шинжилгээ хийх

Тухайн салбар, зах зээлийн нөхцөл байдал, боломж, эрсдэлийг судалж, шинжилгээ хийдэг. Энэ нь төсөл, хөтөлбөрийн үндэслэлийг тодорхойлох, бодитой зорилго тавихад тусалдаг.

3

Зорилго, зорилт тодорхойлох

Төслийн үндсэн зорилго, зорилтуудыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гаргадаг.

4

Төлөвлөгөө боловсруулах

Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэх үйл явцыг тодорхойлдог. Үүнд цагийн хуваарь, хариуцлагын хуваарилалт, нөөцийн тооцоо зэрэг багтдаг.

5

Санхүүгийн төлөвлөлт

Cанхүүжилтийн эх үүсвэр, зардал, ашиг, алдагдлын тооцооллыг нарийвчлан гаргаж өгдөг.

6

Эрсдлийн үнэлгээ

Төслийн хэрэгжих явцад гарах эрсдлийг урьдчилан тооцож, тэдгээрийг хэрхэн даван туулах талаар зөвлөмж боловсруулдаг.

7

Баримт бичгийн боловсруулалт

Төслийн хүрээнд шаардлагатай бүх баримт бичиг, гэрээ, төлөвлөгөө, тайланг мэргэжлийн түвшинд боловсруулж өгдөг.

8

Сургалт, зөвлөгөө

Төслийн гүйцэтгэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө өгч, төсөл хэрэгжих явцад гарч болох асуудлуудыг шийдвэрлэхэд тусалдаг.