Бид боломжуудыг бий болгодог

Be Bold.

FACE Global

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 17 давхар

Утасны дугаар

+976 76007779, 99099435

Имэйл хаяг

faceglobal.mongolia@gmail.com

Бусад холбоосууд

Холбоо барих

Түгээмэл асуулт хариулт

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ‘’FACE Global’’ ХХК ЭЗЭМШИНЭ. 2024 ОН

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Нүүр

Удирдлагын шийдвэрийг дэмжих, шинжилгээ хийх

УДИРДЛАГЫН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИХ, ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

Манай компани нь удирдлагын шийдвэр дэмжих, шинжилгээ хийх үйлчилгээг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийг зорин ажилладаг бөгөөд удирдлагын ажлын явц, байгууллагын үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгөх, шийдвэрийн баримт бичиг, төслийн санаа боловсруулах, байгууллагын аюулгүй байдал, ашиг сонирхлыг шинжилгээ хийх, хууль тогтоомж, стандартуудыг баримталж, үйл ажиллагааны талаар тайлан бичих зэрэг өргөн агуулгаар тус үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Үйл ажиллагааны ангилал

САНХҮҮГИЙН БҮХ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ, ДҮГНЭЛТ

Манай компани нь санхүүгийн бүх төрлийн шинжилгээ, дүгнэлт хийх үйлчилгээг хэрэгжүүлдэг бөгөөд тус үйлчилгээ нь байгууллагын санхүүгийн шийдвэр, хууль тогтоомж, стандартуудад шинжилгээ хийх, санхүүгийн үйл ажиллагааны суурь шийдвэрийг хянах, тооцоолох, байгууллагын санхүүгийн удирдлагын харилцаанд шинжилгээ хийх, удирдлагын ажлын явц, бүрэн дүгнэлт өгөх зэрэг цаг хүрээг хамардаг.

ӨРТГИЙН БҮХ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ, ДҮГНЭЛТ

Үйл ажиллагааны зардал, Үйлдвэрлэлийн зардал зэрэг өртгийн шинжилгээнд шаардлагатай судалгаануудыг уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан боловсруулж, хэрэглэгчид бодит мэдээллийг хүргэдэг.




ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ, ДҮГНЭЛТ

Бид аж ахуй нэгж, байгууллага өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалт татахад шаардлагатай өгөөж, эрсдлийн түвшинг бизнесийн төрлөөр нь, ерөнхий зах зээлийн эдийн засгийн төлвийн хүрээнд тогтоон дүн шинжилгээ хийдэг.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ

Удирдлагын шийдвэрийг дэмжих, шинжилгээ хийх үйлчилгээ нь байгууллагын удирдлагад зөв, бодит мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргахад туслах зорилготой. Энэхүү үйлчилгээ нь дараах үндсэн онцлогуудтай:

1

Шаардлага тодорхойлох

Байгууллагын хэрэгцээ, зорилго, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн шаардлагыг тодорхойлдог.

2

Судалгаа, шинжилгээ хийх

Тухайн салбар, зах зээлийн нөхцөл байдал, боломж, эрсдэлийг судалж, шинжилгээ хийдэг. Энэ нь төсөл, хөтөлбөрийн үндэслэлийг тодорхойлох, бодитой зорилго тавихад тусалдаг.

3

Зорилго, зорилт тодорхойлох

Төслийн үндсэн зорилго, зорилтуудыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гаргадаг.

4

Төлөвлөгөө боловсруулах

Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэх үйл явцыг тодорхойлдог. Үүнд цагийн хуваарь, хариуцлагын хуваарилалт, нөөцийн тооцоо зэрэг багтдаг.

5

Санхүүгийн төлөвлөлт

Cанхүүжилтийн эх үүсвэр, зардал, ашиг, алдагдлын тооцооллыг нарийвчлан гаргаж өгдөг.

6

Эрсдлийн үнэлгээ

Төслийн хэрэгжих явцад гарах эрсдлийг урьдчилан тооцож, тэдгээрийг хэрхэн даван туулах талаар зөвлөмж боловсруулдаг.

7

Баримт бичгийн боловсруулалт

Төслийн хүрээнд шаардлагатай бүх баримт бичиг, гэрээ, төлөвлөгөө, тайланг мэргэжлийн түвшинд боловсруулж өгдөг.

8

Сургалт, зөвлөгөө

Төслийн гүйцэтгэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө өгч, төсөл хэрэгжих явцад гарч болох асуудлуудыг шийдвэрлэхэд тусалдаг.