Бид боломжуудыг бий болгодог

Be Bold.

FACE Global

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 17 давхар

Утасны дугаар

+976 76007779, 99099435

Имэйл хаяг

faceglobal.mongolia@gmail.com

Бусад холбоосууд

Холбоо барих

Түгээмэл асуулт хариулт

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ‘’FACE Global’’ ХХК ЭЗЭМШИНЭ. 2024 ОН

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Нүүр

Хөрөнгө болон санхүү, татварын маргаан шийдвэрлэхэд зөвлөн туслах

Хөрөнгө болон санхүү, татварын маргаан шийдвэрлэхэд зөвлөн туслах

Бид Татварын багц хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хүрээнд аж ахуй нэгж, байгууллагын татварын тооцоо, тохируулга, бичиг баримтын бүрдэл, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хянах үйлчилгээг үзүүлдэг.

Үйл ажиллагааны ангилал

Хөрөнгө болон санхүүгийн маргаан шийдвэрлэхэд зөвлөх үйлчилгээ

Аливаа санхүүгийн холбогдолтой маргааны санхүү, татварын тооцоолол, маргааныг шүүхийн болон шүүхийн бус журмаар шийдвэрлэхэд талуудын санхүүгийн асуудалд дүн шинжилгээ хийхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

Татварын зөвлөх үйлчилгээ

Хойшлогдсон татвар, НӨАТ-ын асуудлууд, суутган татвар, татварын маргаан, алдагдал шилжүүлэлт гэх мэт татварын тухайлсан асуудлуудаар зөвлөх, шинжээчийн түвшинд зөвлөгөө, мэдээллийг өгнө.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ

Хөрөнгө, санхүү, татварын маргаан шийдвэрлэхэд зөвлөн туслах үйлчилгээ нь байгууллагын мөнгөн урсгал, хөрөнгийн удирдлагад дүн шинжилгээ хийж, үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх мэргэжлийн үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь дараах үндсэн онцлогуудтай:

1

Санхүүгийн шинжилгээ:

Байгууллагын санхүүгийн үзүүлэлтүүдийг цуглуулж, ашиг, алдагдал, хөрөнгө оруулалтын өгөөж, зардлын бүтцийг үнэлдэг. Энэ нь зардал, хөрөнгө оруулалтад хамаарах эрсдэлтэй асуудлыг тодорхойлоход тусална.

2

Татварын стратеги, зохицуулалтууд

Татварын болон төсвийн стратегийг тодорхойлж, нийцлийг ханган. үйл ажиллагааны холбогдох мэдээллийг үнэлж, татварын маргаан, зэрэг санхүүгийн эрсдлийг тодорхойлоход зөвлөмж өгдөг.

3

Хөрөнгийн удирдлага

Байгууллагын хөрөнгийн удирдлагыг цоглоох, үр дүнтэй шийдвэр гаргахад туслах, боломж эрсдэлийг тодорхойлох зөвлөмж боловсруулдаг.

4

Төлбөрт хамаарах эрсдэлтэй асуудлын зохицуулалтууд

Татварын болон санхүүгийн зохицуулалтуудыг хийхэд шаардлагатай мэдээллийг үнэлж, байгууллагын хөрөнгийн эрсдэлийг тодорхойлоход зөвлөмж өгдөг.